МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлснээр УИХ дахь фракцуудын шантаажинд барьцаалагдахгүй
2019.09.06
Хууль, эрх зүй

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлснээр УИХ дахь фракцуудын шантаажинд барьцаалагдахгүй

МН-25 дугаар суваг телевизийн 25-н цаг мэдээний хөтөлбөрийн "Тодруулга" буланд УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар,  Тодруулбал, "Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, томилж, огцруулдаг байх" заалттай холбоотой  УИХ-ын гишүүдээс тодруулга авсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Засгийн газрын гишүүд нь Ерөнхий сайдтайгаа ажиллахгүй гээд гараад явдаг, эсвэл огцруулах бичигт гарын үсэг зурдаг байдал Монголын улс төрд байгаа шүү дээ. Тэгэхээр гаднаас танхимаа бүрдүүлээд үзье л гэж Үндсэн хуульд энэ саналыг оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ заалтыг дэмжихгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэг байна уу? гэдэг асуудал юм зөв юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Засгийн газар мэргэшсэн, тогтвортой байх зармчыг хангахад энэ заалт их чухал нөлөөтэй. Энэ заалт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа гол амин сүнс болсон зарчим.

ШИНЭ МЭДЭЭ