2019.09.16
Зам, Тээвэр
“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 50 жилийн ойг тэмдэглэлээ
Монгол Улсад Авто замын байгууллага үүсч хөгжсөний 90, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Тус аймгийн Хөгжимт драмын театрт болсон баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг оролцож замчдынхаа баяраас хуваалцлаа.
Анх 1929 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд авто замын салбарыг хөгжүүлэх зорилгоор Тээн нэвтрүүлэх газрын Зам барилгын хэлтэстэй болсноор авто замын мэргэжлийн байгууллагын үүсэл гэж үздэг. Тэр цагаас хойш 90 жилийн турш тасралтгүй хөгжсөн энэ салбарын нэг мөчир нь "Өвөрхангай АЗЗА" бөгөөд хагас зууны түүхтэй энэ байгууллага аймгийн авто замын сүлжээг өргөжүүлэх их үйлсийг манлайлан авч яваа гэдгээрээ бахархал дүүрэн хамт олон юм. Түүнээс гадна энэ л байгууллагаас мэргэжлийн олон компани төрөн гарч хөгжил авчрах замын салбартаа зүтгэж яваа билээ.