МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангайнхан Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэл илэрхийлнэ
2019.10.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Өвөрхангайнхан Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэл илэрхийлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаад буй Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт мялаалга өргөх “Нутаг минь, Хүлэг минь” хүндэтгэлийн концерт Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна. 

Энэ сарын 5-нд тус аймгийн  төв Аюуш баатрын талбайд Монгол Улсын Морин хуурын чуулга Н.Жанцанноровын бүтээлүүдийн дээжийг тоглоно. Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Ганзориг, Э.Анхбаяр болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү, Э.Төрмандах, Б.Баярцэцэг, П.Идэржавхлан, Б.Дэлгэрбаяр, О.Чимэдрэгзэн, “Увертюра” хамтлаг ая дуугаа өргөнө.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсыг байгуулсны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

ШИНЭ МЭДЭЭ