МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: 2020 онд хөрөнгө оруулалтын ажлууд яг цаг хугацаандаа эхэлж чадах уу?

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Олон гишүүд хөрөнгө оруулалт гүйцэтгэл нь сул байгаа гэж байна. Санал нэг байна. Урсгал зардал 2018 онд энэ энэ зүйл дээр буруу байжээ. 2019, 2020 оны төсөв дээр ингэж өөрчилмөөр байна. Энэ алдагдалтахй ажиллаж байгаа төрийн өмчийн газруудыг ингэж цэгцэлнэ. Аудитын байгууллага ингэж үзэж байна цаашдаа бид ингэж ажилламаар байна гэж яримаар байна. Байгууллага алдагдалтай ажиллаад байвал тэдэн хүн цөөлъе тийм зардалуудаа танана гэж ярьдаг биз дээ. Урсгал зардал төрийн албаныхан улам бүр нэмэгдээд байдаг.

Сайн ажиллаж байгаа зүйлүүд байгаа. Тендерийн хуулинд өөрчлөлт орсон 2020 онд хөрөнгө оруулалтын ажлууд яг цаг хугацаандаа эхлэж чадна биздээ. Арга ядахад 2-р улиралаас эхлээд явах уу? Эхний улиралд мөнгөгүй байдаг.

ШИНЭ МЭДЭЭ