2019.09.27
Орон нутгийн хөгжил

СХД-ийн 36-р хороонд шинэ зам ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн жилүүдэд хүн ам ихээр шилжин суурьшсанаас үүдэн төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлгийг сайжруулах, нэмэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа.  2019 онд хүн ам нь 20 мянгаас  дээш гарсан хүн амтай хороодыг хуваан 11 хороог шинээр байгуулагдаад байна.

Шинээр байгуулагдсан 36-р хороо нь гэр хороолол бүхий авто зам, гэрэлтүүлдэггүйн улмаас орчны бохирдолт, тоосжилт, нийтийн тээврийн үйлчилгээ өнөөг хүртэл байхгүй байсаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байна. Тэрээр 2019-2020 оны Улсын төсөвт 36-р хорооны нутаг дэвсгэр дэх Алтан-Овооны төгсгөлөөс Улаан Чулуутын автобусны буудлын 4км авто замыг барих ажлын төсвийг суулгаж өгсөн. Энэхүү авто зам ашиглалтад орсноор дээрхи тулгамдаад байгаа асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ