МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эерэг нэгдэл" спорт наадмийн арга хэмжээг зохион байгууллаа
2019.10.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Эерэг нэгдэл" спорт наадмийн арга хэмжээг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн С.Чинзориг Өвөрхангай аймгийн зүүн бүсийн сумдын оюутан залуусын спортын наадмыг ивээн тэтгэж "Эерэг нэгдэл" спорт наадмийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ удаагийн спорт наадмыг "Эерэг нэгдэл" төрийн бус байгууллага зохион байгуулсан бөгөөд Сант, Баян-Өндөр, Баянгол, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь оюутнууд спортын таван төрлөөр өрсөлджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Эерэг нэгдэл" спорт наадмын шилжин явах цомын төлөөх нөхөрсөг тэмцээний нийлбэр дүнгээр Бүрд сумын оюутан залуус тэргүүлж цомын эзэд болсон байна.

Ширээний теннисний төрлөөр эмэгтэйчүүдээс Өлзийт сумын Ж.Пүрэвлхам тэргүүлж, удаах байруудыг Өлзийтийн Э.Баасандулам, Баянголын Мөнгөнхонх нар эзэлсэн бол эрэгтэйчүүдээс Сант сумын Н.Мөнхсүлд, Баянгол сумын М.Эрдэнэжаргал, Бүрдийн Э.Мөнх-Эрдэнэ эхний гурван байрт шалгарчээ.

Шатрын тэмцээнд эмэгтэйчүүдээс эхний гурван байрыг Сантын С.Оюундарь, Баян-Өндөр сумын М.Эрдэнэтуяа, Бүрд сумын Л.Дуламсүрэн нар эзэлж, эрэгтэй шатарчдыг Бүрдийн Ш.Батбаяр, Б.Мөнхбаяр, Ц.Баянмөнх нар тэргүүлсэн байна.

Даамны төрөлд эмэгтэйчүүдийг Есөнзүйл сумын Хэрлэнмөрөн тэргүүлж, Сантын С.Оюундарь, Бүрдийн Б.Бургилмаа нар удаах байруудыг эзэлсэн. Эрэгтэй даамчдыг Сант сумын С.Насанжаргал, Баянголын А.Хишигдэмбэрэл, Бүрдийн Б.Мөнхбаяр магнайлжээ.

Тэмцээнүүдээс хамгийн өрсөлдөөнтэй нь сагсан бөмбөг байжээ. Эрэгтэй сагсчдаас энэ удаа Баянгол сумын баг илүүрхэж, Бүрд, Өлзийтийнхөн удаалсан бол эмэгтэй багийн алтан медалийн эзнээр Бүрд сумын охид тодорч, Өлзийт, Есөнзүйлийн баг хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.

Сагсчдаас Гурвын зайн шидэлтийн шилдэг тамирчнаар
Бүрд сумын Ч.Балжинням, Өлзийтийн Д.Сугаржав, "Тэгш тоглогч"-оор Өлзийтийн Л.Цэнд-Аюуш, Есөнзүйлийн О.Жавзанжамъян нар тодорчээ.

Гар бөмбөгийн шилдэг багаар энэ удаа Өлзийтийн оюутнууд шалгарч, Бүрд, Баян-Өндөр сумын эмэгтэйчүүд удаах байруудад оржээ. Харин эрэгтэй багаас Сант сум нэгдүгээр байрт орж Бүрд, Өлзийт сумынхан удаалжээ.

Шилдэг довтлогчийн шагналыг Сантын А.Билгүүн, Өлзийтийн Б.Пүрэвлхам нар хүртэж, "Шилдэг холбогч"-оор Зүүнбаян-Улаан сумын Н.Түвшинбаяр, Бүрдийн М.Баасансүрэн нар шалгарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ