МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Богд сумын цэцэрлэгийн багачууд чанарын шаардлага хангасан тоглоомтой боллоо
2019.10.18
Орон нутгийн хөгжил

Богд сумын цэцэрлэгийн багачууд чанарын шаардлага хангасан тоглоомтой боллоо

УИХ-ын гишүүн С.Чинзориг хувиасаа өөрийн сонгогдсон тойргийн хамгийн алслагдсан сум болох Богд сумын цэцэрлэгийн багачуудад тоглоом хандивлалаа.

Тус сум цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй. Өмнө нь ганцхан цэцэрлэгтэй, хүүхдүүд нь багтахгүй тун ч хүндрэлтэй байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барьж өнгөрсөн өвөл ашиглалтанд оруулснаар одоо Богд сум хоёр цэцэрлэгтэй болоод байгаа ажээ.

Мөн өнгөрсөн есдүгээр сард Богд сумын хуучин цэцэрлэгийн гадна фасад, дээврийн засварын ажлын санхүүжилтийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдүүлж, гал тогооны тоног төхөөрөмжийг БСШУСЯ-нд хүсэлт тавьж шийдвэрлүүлэхээр болсон байна.

Тэр үед хүүхдүүдэд тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн хомсдолтой, байгаа нь хуучирч муудаад ашиглахад хэцүү болсныг багш нар ярьсан учраас хувиасаа хүүхдүүдэд "Wooden toys" модон тоглоомын дэлгүүрээс тоглоомууд авч дөрвөн бүлэгт өгсөн байна.  Хүүхдүүдээ чанартай олон төрлийн тоглоомоор тоглох болсонд багш эцэг эхчүүд баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ