МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Ганбаатар: Хөнгөн үйлдвэр эдийн засагт олон талын ач холбогдол үзүүлдэг

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Хэлэлцэх асуудлуудыг нь шийдэж өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж ажиллах нь зөв гэдэг дээр санал нэг байна. Хүнд үйлдвэрэлэл бол төрийн оролцоотой явах нь зөв. Хөнгөн үйлдвэрлэлийн хувьд бол хувь хүн л хийнэ. Төр хэзээ ч чадахгүй. Олон улсын туршлагаас хараач. Тэрийг нь дуурайгаад хийгээч цоо шинэ зүйл хийх гээд байхгүй сайн зүйлийг дуурайгаад хийлдээ. Худалдааны том том асуудлууд үүсэж байна энэ боломжийг ашиглаач. Хөнгөн үйлдвэр олон талын ач холбогдолыг эдийн засагт үзүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ