Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй
2019.10.22
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй

Ирэх оны төсөвт Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт суулгасан нь гишүүдийн дунд маргаан үүсгэж харилцан адилгүй төсөв хуваарилсан гэдгийг шүүмжилж буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Танай аймагт 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь бусад аймгаас хэт өндөр байгаад та ямар тайлбар хэлэх вэ?

-Төсвийн ажлын хэсэг гараад явж байгаа. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг тойргийн хөрөнгө оруулалттай холивол харилцан адилгүй дүн гарна. Жишээлбэл, цэвэрлэх байгууламж барьж байгаа газрыг аль нэг гишүүний тойрогт харьяалагдаж байгаа. Түүнийг нийлүүлж бодвол их өөр дүн гарна. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Ингээд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Засгийн газар дэд бүтэц, шугам шинэчлэхтэй холбоотой 7-11 заалтыг хэрэгжүүлэх ёстой байгаа. Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Хэрэгжээд явж байгаа нь том агуулгаар харах ёстой гэж бодож байна. Хувь хүнтэй холбоотой асуудал байвал надтай холбоотой асуудлыг ярьж болно. Гэхдээ эхэлж байгаа төсөлтэй холбоотой худал мэдээллүүдийг өгч Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж эхлээгүй байгаа төсөл рүү халдах нь сайн зүйл биш. Нөгөө талаараа энэ тийм хангалттай төсөл ч биш. Өвөрмонголын өөртөө засах орон гэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авчихаад үүнийхээ эргэн тойронд маргаан болгоод, ийм жижиг байж болохгүй гэж бодож байна. Миний өгсөн саналууд бүлгийн дарга дээр байгаа. Тэрийг та бүхэн үзээрэй.

 -Бэрх тосгон 3000 мянга гаруй хүн амтай атал Орхон аймгаас ч илүү төсөв тавьсан нь шударга ёсонд нийцэх үү?

-Тэр бол дулааны станцын хөрөнгө оруулалт. Дулааны станц хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд өөрөө очоод шийдсэн л асуудал. Өмнөх жил хөлдөлт үүссэн. Бэрх, Бор-Өндөр, Тахилгат гээд тосгод сум биш учраас дандаа хөрөнгө оруулалтын гадна байдаг. 3000 мянган хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ гэдэг утгаар Ерөнхий сайд өөрийнхөө ажиллах хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын эрхэнд би бас халдах эрхгүй.

ШИНЭ МЭДЭЭ