Л.Оюун-Эрдэнэ: Эрүүдэн шүүлтгүй, ардчилсан хүний эрхтэй улс болж төлөвшихөд дөхөм болоосой
Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Гэм буруугийн асуудлыг шүүх шийднэ. Гэхдээ НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа бол хэн ч бай түүнтэй хэрцгий аргаар эрүүдэн шүүх зарчмаар хандаж болохгүй. Гэтэл ийм асуудал манайд гарсан. Гэтэл хүний эрхийн хороо орон тоо төсөв мөнгөө л яриад байж болохгүй бүхэлд нь цогцоор нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Эрүүдэн шүүлтгүй ардчилсан хүний эрхтэй улс болж төлөвшихөд дөхөм болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.