МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх ёстой
2019.10.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2019.10.23/ өнөөдрийн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал

“Иргэд, иргэний нийгмийн оролцоотойг нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар боловсруулсан.

Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, салбар, төлөөлөгчийн газар нээх, чиг үүргийг нь тодорхойлох, мэргэжлийн холбооноос төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ. Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Мэргэжлийн холбоодын хууль эрх зүйн хязгаарлалтыг тодорхой байлгах нь зүйтэй

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Мэргэжлийн холбоод буруу тийшээ хөгжвөл өрсөлдөөний зөв зарчим алдагдах эрсдэл үүснэ

Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ