2019.10.28
Улстөр
Экспертүүд УИХ-ын гишүүдэд идэвхтэй үнэлгээ өгч байна
2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан одоогийн парламентын гишүүдийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг сонгогч олон нийт, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаар үнэлүүлэх зорилготой рейтингтогтоох санал асуулга эхлээд 21 хоног өнгөрөөд байна.
www.vip76.mn сайтаас явуулж буй энэхүү санал асуулгад иргэд оролцож, УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөхөөс гадна мэргэжлийн судлаач, экспертүүд идэвхтэй оролцож байна.
Экспертүүд нь өөрийн мэргэжлийн салбартаа олон жил ажилласан туршлагатай, УИХ-аас батлагдан гарч буй салбарынхаа хууль эрх зүйн орчны талаар өндөр мэдлэгтэй тул тэдний өгсөн санал энгийн иргэний саналаас хэд дахин илүү үнэ цэнтэй юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн рейтинг тогтоох санал асуулгад оролцон үнэлгээ өгч буй экспертүүдийн саналыг 5 иргэний саналтай дүйцүүлэн тооцож байгаа билээ.
www.vip76.mn сайтад 3500 гаруй эксперт бүртгэлтэй байдаг бөгөөд, өөрийн мэргэжлийн салбарынхаа талаар нийтлэл бичиж, ярилцлага өгч, цахим хэлэлцүүлэгт тогтмол оролцож байдаг юм. Бид тэдгээр эрдэмтэн, судлаачидтай холбогдон УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөх санал асуулгад оролцохыг уриалсан бөгөөд өнөөдрийн байдлаар дараах экспертүүд үнэлгээ өгөөд байна.
Үнэлгээ өгсөн экспертүүд:
- Д.Бадамцэцэг - Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал
- Д.Байлыхүү - Швейцарийн Удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн Төрийн бодлого, засаглал хариуцсан зөвлөх, Азийн хөгжлийн банк Төрийн өмчийн түншлэлийн зөвлөх
- Ш.Батжаргал - Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн гишүүн
- Д.Уламбаяр - Улс төр менежментийн академийн Ерөнхий захирал
- С.Дондов - Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн, хуульч
- Г.Батбаяр - “Миг даатгал” ХХК-ийн Дэд захирал
- Г.Оюунцэцэг - Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гишүүн, "Маго фарм" ХХК Захирал.
- Д.Долгорсүрэн - Удирдлагын Академийн эдийн засгийн тэнхимийн Дэд профессор, Доктор
- Э.Болормаа - Сүүтэй монгол ТББ-ын Захирал
- Б.Бат-эрдэнэ - ТДС Захирал
- Л.Дондог - Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Монгол Улсын Гавъяат эдийн засагч, Доктор, Профессор
- Г.Даваадорж - Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Ерөнхийлөгч
- О.Батбаяр - “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал
- М.Болормаа - Эмэгтэй удирдагч сангийн Тэргүүн
- Д.Нарангэрэл - Синапс ХХК-ийн Захирал
- Г.Цэлмүүн - Хобби сургуулийн Захирал
- И.Баярсайхан - Доктор авто сүлжээ ХХК-ийн Захирал
- Х.Батсуурь - Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн Захирал, Эдийн засагч
- Д.Нямсүрэн - Монголын Хүний нөөцийн менежментийн холбооны Тэргүүн
- Д.Оюунчимэг - Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал
- У.Пүрэвжав - Монголын авто замны зураг төсөлчдийн холбооны Тэргүүн
- Т.Төрмандах - “Монгол Төмс” хөтөлбөрийн зохицуулагч, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Гүйцэтгэх захирал
- Ц.Алтансүх - "Association for Contemporary Political Research" NGO (ACPR) Улс төр судлаач, Багш, Докторант
- Ш.Цолмон - Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч
- Т.Энхцэцэг - Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Эдийн засгийн хөгжлийн үндэсний Зохицуулагч
- Б.Эрхэмбаяр - Монголын гүүр барилгачдын холбооны Тэргүүн
- Э.Энхбат - Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Ерөнхийлөгч
- Ц.Алтантуяа - Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын холбооны Дэд ерөнхийлөгч
- Ч.Анхбаяр - Эдийн засагч
- Б.Мөнх-Алдар - Иргэдийн шударга шүүх ТББ-ын Гүйцэтгэх захирал
- Г.Баасан - Монголын ахмадын чөлөөт холбооны Тэргүүн
- C.Анхдэлгэр - Монголын ургамал хамгаалал, хяналт үнэлгээ холбооны Тэргүүн
- Б.Баярчимэг - "Галтууд" ХХКомпанийн Гүйцэтгэх захирал, "Амин хэлхээ байгаль сан" Сангийн Тэргүүн
- Э.Бат-Орших - "Хөгжлийн шийдэл" ТББ-ын Гүйцэтгэх захирал
- Г.Батзориг - Буурь хөрс ХХК-ийн Захирал
- Ч.Алтангааяа - Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны Ерөнхийлөгч
- Т.Баярсайхан - Монголын арьс шир үйлдвэрлэл” –ийн холбооны Гүйцэтгэх захирал
- Б.Болд-Эрдэнэ - Монголын геологийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- Д.Энхболд - Монголын уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал
- С.Мөнхсайхан - Монголын төлөө Их Эвсэл ТББ-ын Тэргүүн
- Ш.Түвдэнбалжир - Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлийн Эрдэмтэн Нарийн бичгийн дарга
- Н.Уранчимэг - АДРА Монгол олон улсын байгууллагын хөтөлбөрийн Зохицуулагч
- Б.Сарангуа - Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн УЗ-ийн гишүүн
- Н.Чинчулуун - Монголын эмэгтэйчүүдийн сангийн Зөвлөх
- Ц.Сүхбаатар - Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч
- Г.Тунгалаг - Монголын инженер геологичдын холбооны Ерөнхийлөгч
- Д.Цэвээнжав - Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал
- Т.Энхцацрал - Монголын эрдэмтэн эмэйтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч
- Я.Оюунчимэг - Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны Тэргүүн
- Ж.Цэвээнжав - Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг ТББ-ын Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн ГГТС-ийн Профессор
- Б.Эрдэнэчимэг - Аялал жуулчлалын үндэсний төвийн Захирал
- С.Бадарч - ХААИС-ЭЗБС-Зөвлөх Профессор
- Ц.Батсүх - ШУТИС, ХИБСургуулийн ШУ-ны Доктор, Профессор
- Т.Ган-Эрдэнэ - ШУ, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Л.Дамдинсүрэн - Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, Зөвлөх инженер, Техникийн Шинжлэх ухааны доктор
- М.Дэлгэрмаа - ШУТИС, Механик инженерийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн багийн тэргүүлэх Профессор
- Т.Молотов - Монголын Хувьцаа эзэмшигчдийн холбооны Дэд тэргүүн, ОУ-ын судлаач, Профессор
- З.Бат-Отгон - Монгол суу ухааны манукол академийн Ерөнхийлөгч
- А.Түмэнбаяр - ШУТИС-ийн Ахлах багш
- Л.Дашням - Монгол уламжлал академийн Тэргүүн
- Б.Пүрэвсүрэн - ШУА-ийн Хими-химийн технологийн хүрээлэн, Нүүрсний хими технологийн лабораторын Эрхлэгч
- Г.Алтанзаяа - Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Доктор
- Д.Цэрэнжав - Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ-ын Тэргүүн
- Ц.Эрдэмбаяр - Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбооны гүйцэтгэх Захирал
- Ж.Ариунболд - СЭЗДС-ийн багш.
- Ж.Дэлгэрсайхан - Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн Зөвлөх
- Э.Ганбат - Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн Эрхлэгч, Докторант
- О.Амарцэнгэл - Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн
- Г.Ганболд - Монгол алтан тос ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- О.Нацагдорж - Албан бус эдийн засагт ажиллагсдын холбооны Еерөнхийлөгч
- Э.Хүрэлбаатар - Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Архитектор
Хэрвээ та салбартаа олон жил ажилласан судлаач, эксперт бол санал асуулгад экспертийн бүртгэлээр нэвтэрч УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөх боломжтой. Мөн “Ажлын тайлантай танилцах” хэсгээс тухайн гишүүдийн хууль батлах үйл ажиллагаа болон тойрогтоо ажилласан байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншиж танилцаарай.
Экспертийн үнэлгээ энгийн 5 иргэний үнэлгээтэй тэнцэх юм. Саналаа өгөхдөө www.vip76.mn - рейтинг – санал өгөх гишүүнээ сонгон үнэлгээ өгөх – фэйсбүүк хаягаар нэвтрэх – 10/муу/ -100/сайн/ оноогоор үнэлнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Хүний эрхийг ХАМГААЛАГЧИЙН хороотой болно
2020.12.15
Хууль зүйн байнгын хороо байгуулагдав
2020.07.01