МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүрд сумын сургуулийн үе үеийн төгсөгчид цуглав
2019.10.29
Орон нутгийн хөгжил

Бүрд сумын сургуулийн үе үеийн төгсөгчид цуглав

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургууль ирэх онд 80 жилийнхээ ойтой золгох гэж буй юм.

Бүрд сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан өнгөрсөн бямба гаригт "Улаанбаатар" зочид буудлын их танхимд нийслэлд ажиллаж амьдарч байгаа үе үеийн багш нар, төгсөгчдөө урьж ирэх онд тэмдэглэх 80 жилийн ойн талаар санал солилцож, нутаг орныхоо сонин сайхнаас хуучилж, халуун дулаан яриа өрнүүлсэн сайхан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад 200 шахам хүн ирсэн. Тэдний хамгийн ахмад нь 85 настай Улаанбанди багш байв. Улаанбанди гуай бага багшаар олон ажилласан, сургуулийн захирлаар ч ажиллаж байсан хүн юм.

Мөн уулзалтанд тус сумаас төрсөн салбар салбарын алдартнууд ирсэн байлаа. Тухайлбал, соёлын гавьяат зүтгэлтэн, бөх цоллооч Д.Цогзол гуай, гавьяат эмч З.Мэндсайхан, соёлын гавьяат зүтгэлэн Б.Ганбаатар нараас гадна залуусын төлөөлө гавьяат жүжигчин, дуучин Э.Анхбаяр, сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга Э.Цэрэнбаатар нарын нутаг орныхоо нэрийг улсад төдийгүй тив дэлхийд цуурайтуулж яваа хүмүүс байлаа. Энэ уулзалтад сумын удирдлагууд, сургуулийн багш нар мөн оролцсон.

ШИНЭ МЭДЭЭ