МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төгрөг сумын Баян багийн төв шинэ барилгаа хүлээж авлаа
2019.11.04
Орон нутгийн хөгжил

Төгрөг сумын Баян багийн төв шинэ барилгаа хүлээж авлаа

Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүргэдэг хамгийн анхан шатны нэгж нь баг. Төгрөгийн Баян баг 150 шахам малчин өрхтэй.

Багийн иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх, иргэд цуглаад мэдээлэл авах, багийн эмч ажиллах зориулалтын байргүй байсныг  УИХ-ын гишүүн С.Чинзориг шийдэхээр энэ оны төсөвт хөрөнгийг тусгуулсан юм.

Багийн төвийн барилгын ажил дуусч өчигдөр орон нутгийн удирдлагууд хүлээж авсныг Баянгийн иргэд баяртайгаар дуулгалаа.

ШИНЭ МЭДЭЭ