2019.10.25
Орон нутгийн хөгжил
Эмч нарын их хуралд Өвөрхангайгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын тархи, зүрх болсон эмч нар хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлстээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцсон их хуралд нийслэлээс 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцсоны 23 нь Өвөрхангай аймгаас иржээ.