2019.11.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ж.Ганбаатар хичээлийн хэрэглэл, 5 сая тѳгрѳг бэлэглэлээ
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмэн нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг арав дахь жилдээ тэмдэглэлээ.
Уг өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны 98 дугаар цэцэрлэгийн хамт олонд хувиасаа дуу хѳгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүн болох иж бүрэн хѳгжим, 5 сая тѳгрѳгийн хамт гардуулан ѳглѳѳ.
Тэрбээр энэ үеэр "Алдрай бяцхан үрсийг хүмүүжүүлэх ариун үйлсэд ѳрнүүн их амжилтыг хүсье" гэсэн юм.
Монголчууд "Өгөх өдөр"-ийг "Юу байна түүгээрээ" аяны хүрээнд зохион байгуулж хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтад буюу Ид шидийн оронд нийтдээ 343 сая 921 мянган төгрөг цуглуулсан билээ.