МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар гишүүний саналаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг хэвээр үлдээхээр боллоо
2019.11.06
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар гишүүний саналаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг хэвээр үлдээхээр боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанаар Тѳсвийн тухай хуультай хамт ѳргѳн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн тѳсѳлд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирснийг УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар санал гарган санг хэвээр үлдээхээр боллоо.

Мѳн ирэх оны тѳсѳвт Жижиг,  дунд үйлдвэрийг дэмжих санд нэг ч тѳгрѳг хуваарилаагүй байсныг санаачлаг гарган 50 тэрбумын хѳрѳнгѳ оруулалт шинээр суулгуулах санал дэмжигдлээ.

Харин түүний ирэх онд 319 тэрбум тѳгрѳг улсын тѳсѳвт тѳлѳврүүлэхээр байгаа Улаанбаатар хотын тѳсѳвт 75 тэрбумын тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалт нэмж тусгуулах санал дэмжигдсэнгүй.

Ж.Ганбаатар гишүүний  гаргаж, Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн болон унасан саналуудыг Тѳсвийн байнгын хороо, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ