2019.11.22
Улстөр
СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг Байнгын хороо дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжив.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм. Тиймээс СЗХ-ны шинэ даргыг томилох асуудлыг өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Ингэхдээ тус хорооны дэд дарга Д.Баярсайханыг томилохоор гаргасан УИХ-ын даргын саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, СЗХ-ны даргыг томилох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан:
Боловсрол:
- -1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол
- -1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол
- -1993-1997 Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
- -2002-2004 АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр
Ажлын туршлага:
- -1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
- -1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
- -2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
- -2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
- -2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
- -2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга