​Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийн асуудлыг АТГ шалгаж байгаа гэж ойлгосон
2019.12.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

​Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийн асуудлыг АТГ шалгаж байгаа гэж ойлгосон

Хөдөлмөр эрхлэлт дэмжих сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд зээл авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-АТГ дээр шалгагдаж байгаа гэж ойлгосон. Тэр байгууллага нь нотлох байх. Би хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Энэ асуудлыг албан ёсоор намын бүлгийн хурлаар одоогоор яриагүй.

-Намын бүлэг дээр энэ асуудлыг яриад гадагшаа задруулж болохгүй гэсэн чиглэл өгсөн гэсэн?
-Энэ үндэслэлгүй мэдээлэл. 

-500 гаруй хятад иргэнд виз олгосон асуудлыг шалгаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-Хөххот, Эрээнтэй холбоотой Засгийн газрын шалгалт дууссан. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж амжаагүй байна. Хоёр дахь өдөр Ерөнхий сайд ОХУ руу айлчлалд явсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

ШИНЭ МЭДЭЭ