2019.12.11
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай аймгийн Богд сум шилэн кабелд холбогдлоо
Өвөрхангай аймгийн Богд сум шилэн кабелд холбогдлоо. Өвөрхангай аймгийн 19 сумаас ганцхан Богд интернэтийн сүлжээгүй байсан. УИХ-ын гишүүн С.Чинзориг сонгогдсоноосоо хойш энэ асуудлаар олбогдох байгууллагад нь хандаж, УИХ дээр ярьж төсөв мөнгийг нь шийдүүлэхэд анхаарсан.
Үр дүнд нь улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус сумаас Богд руу 100 км шилэн кабель татаж Өвөрхангай аймгийн бүх сумд шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо.