2019.12.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Алсын хараа 25 Урт хугацааны орон сууцжуулалтын бодлого хэрэгжүүлэх шаардлага, боломж, гарц шийдэл
Алсын хараа 25 нэвтрүүлгийн гол зорилго нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох шаардлага, гарц, шийдэл, боломжийн талаар хэлэлцдэг. Энэ удаа урт хугацааны орон сууцжуулалтын бодлого хэрэгжүүлэх шаардлага, боломж, гарц шийдлийн талаар хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Сингапур улсад саяхан багаараа очиж Сингапур улсын хөгжлийг тэр чигт нь өөрчилсөн орон сууцны бодлого юу байсан бэ? гэдэг талаар судалсан. Нууц нь бол орон сууц барихдаа биш даатгалынхаа системийг шинэчилсэнд байсан. Энэ бол санхүүгийн схем болохоос биш орон сууц барих барилгын материал, армотур төмрийн асуудал биш юм байна гэдгийг судлаад ирсэн. Үүнд тулгуурлан даатгалын системийн томоохон өөрчлөлт хийх асуудал тулгарч байна. Яаж иргэд өөртөө хуримтлалтай болох вэ? мөнгийг цуглуулах биш төр иргэнийг мөнгөний хуримтлалтай болгох бодлогын хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.