МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн Өлзийт сум спорт заалтай боллоо
2019.12.25
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгийн Өлзийт сум спорт заалтай боллоо

Өвөрхангай аймгийн Өлзийт сум Шинэ оны босгон дээр шинэ заалныхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ёслолоо энэ сарын 21 буюу Зулын 25-ны билэгт сайн өдөр хийсэн юм. Спорт заалны нээлтэд сумын иргэд хөдөлмөрчид болон  УИХ-ын гишүүн С.Чинзориг оролцлоо.

Улсын төсвийн 900 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон Спорт заал 250 хүний суудалтай, сагсан бөмбөг, гар бөмбөгийн аймаг, бүсийн хэмжээний тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой стандартын талбайтайгаас гадна биеийн тамирын бусад төрлийн дугуйлан секц хичээллүүлэх, фитнесс чийрэгжүүлэлтийн өрөө тасалгаанууд бүхий томоохон байгууламж бөгөөд Өлзийт суманд сүүлийн 13 жилд хийж байгаагүй бүтээн байгуулалт юм.

Өлзийтийн хүүхдүүд багийн спортод тэр дундаа сагс, гар бөмбөгийн спортоор хичээллэх сонирхолтой ч стандартын заал танхим асуудалтай байсныг ийнхүү шийдвэрлэлээ. Зөвхөн хүүхэд залууст гэхгүй сумын нийт иргэдэд үйлчилж, хүссэн хүн бүрийг спорт, нийтийн биеийн тамираар хичээллэхэд үүд хаалга нь нээлттэй байх юм.

                                                                                                                               

ШИНЭ МЭДЭЭ