2019.12.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Эдийн засгийг сайжруулах эрхзүйн орчинг бүрдүүллээ
Ярилцах хоймортоо Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа. Эдийн засгийн байнгын хороо бол Монгол Улсын нийгэм эдийн засагтай холбоотой гол хууль, эрхзүйн зохицуулалт энэ байнгын хороогоор хэлэлцэгдэж гардаг.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн байнгын хорооноос 26 хууль батлагдсан. Хамгийн нэгдүгээр жижиг дунд үйлдвэрлэлийн хууль байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийн багц хууль нь 3 жил хэлэлцэгдэж батлагдсан. Дараа нь ашигт малтмалын хуулинд цэцийн дүгнэлтийн дагуу өөрчлөлтийг оруулсан.