2020.01.03
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Үндсэн хуулийг батлах үед ярьж байсан агуулгаар нь асуудалд хандах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  /2020.01.03/ Монгол Улсын Үндсэн хуульд  хэрэгжүүлэх арга хэмжээ, тогтоолийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Ямар баг авч ажиллуулж байна вэ?  Нэлээн том өөрчлөлт орно. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан, хөрөнгө санхүү гаргасан хууль хоорондын уялдааг хангах баг гарч ажиллах  ёстой. Энэ олон хуульд Засгийн газрын хэрэг эрхлэх газар зөвхөн өөрсдийн нөөцөөр ажиллах гэж байна уу?  Эсвэл гаднаас судлаачид, эрдэмтдийг оруулах гэж байна уу?  Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад сар хүрээгүй байхад л үүнээсээ зөрөөд байгаа шүү дээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг улсын болон орон нутгийн хотуудыг байгуулаад тэдгээрт засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиг үүргийг шилжүүлэе гээд протокол дээр байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Таны хэлж байгаа зөв л дөө. Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Бид шинэ хууль хийхгүй, өмнөхөө сайжруулна. Бид асуудлаа тодорхойлсон, бэрхшээлийг хэрхэн яаж шийдвэрлэх арга замаа олчихсон.

ШИНЭ МЭДЭЭ