2020.01.28
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Х.Нямбаатар: Химийн зэвсэг болон тэлэгч сум хэрэглэсэн тохиолдолд дайны гэмт хэрэгт тооцдог болно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.28/ хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Гадаад харилцааны яам УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангахад анхаарах хэрэгтэй. НҮБ-ын хуулийн хорооноос гарч байгаа шийдвэрүүдийг танилцуулах дотоодын үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллаарай. Өнөөдрийн бидний хэлэлцэж буй асуудал бол химийн зэвсэг болон тэлэгч сум хэрэглэсэн тохиолдолд дайны гэмт хэрэгт тооцож, үүнийгээ дотоодын эрүүгийн хуульдаа тусгах үүрэг хүлээж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Монгол Улс өөрөө шийтгэх эсхүл олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөх үүрэг хүлээж байна гэж ойлгож байна зөв үү?
Түүний асуултанд Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09