2020.03.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл ААН-ыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө
Засгийн газраас долоон арга хэмжээ авахаар шийдвэр гарсан гэдгийг ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тухайлбал дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл ААН-ээс нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө.
С.Чинзориг: Нэгэнт шийдвэр гарч нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхээр болсон учраас ажилтны. зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож бичилт хийнэ. Ажилтан нь тэтгэвэрт гарахад зургаан сар шимтгэл төлөөгүй тасалсан гэж ажилтны нийгмийн хамгааллыг зөрчиж болохгүй гэж үзэж байна. Хоёрдахь асуудал нь ААН-ийг дэмжиж ажилтан болон ААН-ын нийгмийн даатгалын шимтгэлийг заргаан сарын хугацаанд чөлөөлж байгаа.