2020.04.07
Улстөр

Х.Нямбаатар: Засгийн газар коронавирусийн тусгай хууль гаргах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Засгийн газар дайны болон онц байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг коронавирусийн үед авч хэрэгжүүлээд байгаа. Хүний эрхийн байгууллагын хүмүүс ч энэ талаар ярьж байгаа учраас Засгийн газар коронавирусийн тусгай хууль гаргаач ээ.

Нийгмийн харилцаанд маш их өөрчлөлтүүд гарч байна. Хүний эрхийн тодорхой хязгаарлалтыг энэ хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй. Чуулганы цагийг барих нь зөв. Харин мэтгэлцээний зарчмыг алдагдуулах тухай асуудал байж болохгүй, гишүүдийн үг хэлэх хугацааг хязгаарлаж болохгүй.

Бид энэ онцгой нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 10 гаруй органик хуульд өөрчлөлт оруулна. Эдгээр хуулийг ажил хэрэгчээр хэлэлцэх ёстой. Мөн Засгийн газрын тухай хуулийг даруй оруулж ирээ. Я.Содбаатар гишүүний хэлж байгаанчлан аюулгүй байдлыг хангах нь чухал.

ШИНЭ МЭДЭЭ