2020.05.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Х.Нямбаатар: Цаашид бид валютын нөөцөө яаж бүрдүүлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаан 10.05 цагт эхэллээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Нэлээд олон газрыг улсын тусгай хамгаалалтад авч байна. Ингэснээр нинжа болон бусад хууль бус алт олборлогчдыг ашиглуулахгүй байх бүтэц орон тоогоо бэлдсэн үү. Энэ тал дээр тооцоо судалгаатай байгаа юу

Зарим хүмүүсийн яриагаар хамгаалалтад авсан байхад ч цагийн тэдэн төгрөг гээд гэж тохироод хууль бус алт олборлогчид ордог. Засаг шийдвэр гаргаад байдаг ийм байдлаар яваад байх уу. Энэ дээр яг цогц ямар арга хэмжээ авах вэ.  Хамгаалалтад авахыг дэмжиж байна гэхдээ Монголын засгийн газар хохирол төлөхгүй байх ямар боломж байгааг л мэдмээр байна. Цаашид бид валютын нөөцөө яаж бүрдүүлэх вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ