2020.07.01
Улстөр

Х.Нямбаатар: УИХ-ын даргыг Спикер гэдэг албан тушаал руу шилжүүлэх тал дээр таны байр суурийг сонсоё

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар 

Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.

Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзахаар заасан.

Энэ үндсэн дээр боловсруулсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар:

Өнгөрсөн парламент дээр Их хурлын стратеги баталсан. Цаашид дэгийн байнгын хороотой болох тал дээр таны тэргүүлж байгаа парламентын үед ямар дэвшил гарч юу хийх вэ? 

УИХ-ын даргыг Спикер гэдэг албан тушаал руу шилжүүлэх талаар бид өмнө ярьж байсан. Энэ дээр цаашид таны өөрийн бодож байгаа бодол дэвшил юу вэ? 

Хууль тогтоох үйл ажиллагаа хууль батлагдан гарах процесс байнгын хороод уялдаагүй яваад байна. Бид цаашид маш олон хууль тогтоомж батална. Энэ асуудлуудаа шийдээд илүү боловсронгуй болгоод явах хэрэгтэй. Энэ дээр та өөрийн байр сууриа хэлнэ үү? 

ШИНЭ МЭДЭЭ