Соёлын яамыг 7 газар, 78 алба хаагчтай байхаар төлөвлөжээ
2020.07.16
Улстөр

Соёлын яамыг 7 газар, 78 алба хаагчтай байхаар төлөвлөжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Соёлын яамны ажлын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.  Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ