ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

СХД-ийн МАН орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ
2020.08.17
Улстөр

СХД-ийн МАН орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ

Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд наймдугаар сарын 16-аас өмнө хүсэлтээ сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүн дагуу СХД-ийн Монгол ардын намын хороо орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүллээ.

СХД-ийн МАН-ын хороо энэ удаагийн орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа МАН-ын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн 2020-2024 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг тусгажээ.

Мөн мөрийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох цаашлаад хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан болохыг СХД-ийн МАН-ын хороон дарга онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ