УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“Ковидын өмнөх дэлхий, Ковидын дараах дэлхий гээд шал өөр ертөнц бий болох гэж байна. Цар тахлын улмаас эдийн засгаа тогтоон барьж, цааш улс орон хөгжих асуудлыг улс орнууд дотоод зохион байгуулалтаа хийж байна. Бид ч дасан зохицох ёстой. Нэн түрүүнд эх орноо эрүүл хүнсээр хангах ёстой. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хангаж, цаашлаад экспортлох бодлогын хүрээнд Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Малын ашиг шимийн нэмэгдүүлж үүлдэр угсааг сайжруулах ёстой. Үйлдвэрлэлд оруулах, эрүүлжүүлэх шаардлагатай байна. Атрын-4 дүгээр аяныг өрнүүлэх шаардлагатай байна.
Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100% гаднаас хамааралтай байна. Эх орондоо өөрсдөө хангах зорилгоор үйлдвэрээ яаралтай барих тал дээр түлхүү анхаарч гадагшаа чиглэсэн валютын урсгалаа дотогшоо чиглүүлэх ёстой. Тиймээс Дорнодын Тамсагийн бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харах шаардлагатай байна. Ордуудыг ашиглаж, нөөцөө тогтоох хэрэгтэй.
Импортын эрчим хүчний асуудлаа цэгцэлж сэргээгдэх болон дулааны цахилгаан станцуудаа ашиглаж эхлэх хэтэгтэй.
Аймаг орон нутгаа хатуу хучилттай замаар холбооп дуусаж байна. Цаашид нутгийн зам хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудыг холбох чиглэлд анхаарах хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирдэг. Газар үнэтэй, үйлчилгээ өргөн болох болно. Мөн төрийн үйлчилгээ хүртээмжтэй шуурхай болно. Цаашид нислэгийн үйлчилгээг ч нэмэгдүүлэх шаардлагатай байна."