ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст автомашин хүлээлгэн өглөө
2020.08.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст автомашин хүлээлгэн өглөө

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2020.08.22-23/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сандарг-Очир, С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа.

Багануур дүүргийн эрүүлжүүлэх байр нийтийн байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн байрны оршин суугч иргэдээс гомдол ихээр ирдэг. Тиймээс шинээр зориулалтын байр барих төсвийг 2021 оны Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад тусгаж шийдвэрлэхээр боллоо.

Мөн цагдаагийн хэлтэст ажиллаж буй алба хаагчдад ХЗДХЯ-наас 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, санал бодлыг нь сонссон байна. Түүнчлэн авто парк шинэчлэлтийн хүрээнд хоёр авто машин хүлээлгэн өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ