МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Байгаль орчны хүрээлэн, лабораториуддаа анхаарах шаардлага үүссэн

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтиэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хортон шавьж нэмэгдэж, ургамлын төрөл зүйл устаж, ус гол ширгэж, царцааны нүүдэл нэмэгдэж, хогийн ургамал ихсэж, мэргэч амьтан ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Цайвар Үлийч гэх амьтан бэлчээрийн 70-80%-ийг үгүй хийж байна. 40 сая га талбай бол үлийн цагаан оготно тархсан. 18 сая га талбай байнгын голомттой байна. 18 аймаг 230 сумын нутагт тархсан байна. газар  тариалан руу ороод ирлээ. Жимс, жимсгэнэ, үр тарианыхаа тодорхой хувийг гаднаас авдаг.

Царцааны нүүдэл хор нөлөө үзүүлээд байна. Ийм байхад хүнсний эрүүл ахуй, байгаль орчны тэнцвэр алдагдаад байна. Тиймээс энэ чиглэлд анхаарах бодлогоо орхигдуулмааргүй байна. Эрүүл хүнсээр иргэнээ хангаж, экологийн тэнцвэрт байдлыг хангах гэх мэт бодлогын арга хэмжээг боловсруулдаг газар нь эрдэм шинжилгээний хүрээлэн байдаг. Энэ хүрээлэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. 2013 оноос хойш л төсөв лабораториудад батлагдаагүй. Олон лаборатори байна. Энэ чиглэлдээ анхаарахгүй бол эрүүл хүнс, эрүүл хүн, эрүүл орчин гэж ярих боломжгүй болсон.”

ШИНЭ МЭДЭЭ