МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ
2020.09.02
Улстөр

Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ

Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Их Хурал 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилсноор одоогийн Засгийн газрын бүрэн эрх эхэлсэн.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ирэх 4 жилд ямар бодлого баримтлан, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гэж байгаагаа бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Ингэхдээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Ундсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулдаг.

Тиймээс Засгийн газраас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудаас санал авч “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хөтөлбөрт Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжил, төрийн удирдлагын хүрээний асуудлаар хийж гүйцэтгэх ажлын гол зорилт, хэрэгжүүлэх үндсэн apгa хэмжээнүүд тусгагдан 3 заалт бүхий 6 бүлгээс бүрдэнэ.

1. КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.

2. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.

3. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх гэсэн хоёр дэд хэсэг бүхий зорилтот арга хэмжээг тусгасан.

4. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

5. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоон, хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг мөрдүүлнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6. НИЙСЛЭЛ БА БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой барих суурь зарчимд тулгуурлажээ.

Дээрх 6 бүлэг бүхий бодлого нь халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, ногоон хөгжлийг дэмжих, засаглалыг сайжруулах, нийслэл ба хөдөөг хөгжүүлэх бодлогын асуудлуудад онцгойлон анхаарах талаар төлөвлөж, Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжил, төрийн удирдлагын хүрээний асуудлаар хийж гүйцэтгэх ажлын гол зорилт, хэрэгжүүлэх үндсэн apгa хэмжээг тусгажээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталлаа.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд чухал саналуудыг хэлж байсныг хүргэе.

Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн

“Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр нилээн онцлогтой боллоо. Өмнөх Засгийн газруудын мөрийн хөтөлбөртэй танилцаж, гүйцэтгэж явсан. Харьцуулж харвал өргөн хүрээний асуудлыг нэгтгэн, оновчтой томъёолсон. Жил жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад уян хатнаар хэрэгжүүлэх гарцтай мөрийн хөтөлбөр болсон гэж харж байна. Ялангуяа хийх ажлын жагсаалтуудаас арай өөр, агуулга тодорхой, оновчтой болжээ. Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах тусгайлсан бүлэг оруулж ирсэн нь сайн байна. Нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол энэ юм.” 

“Засаглалын бүх шатанд төр иргэн хувийн хэвшлийн түншлэл гэдэг үг МАН-ын хувьд социал демократ үзэл буюу нийгмийн зөвшилцөл гэдэг үг энэ зуунд хамгийн их моданд орж байгаа зүйл. Хууль бол нийгмийн гэрээ юм. Хуульдаа 3 талт гэрээ, механизм гэж байдаг. Орон нутаг, салбарт байдаг. Даатгал төлөгчийн төлөөлөл 00 байх тусам зарцуулах, дур зоргоороо авирлагчид их байна гэсэн үг. Тиймээс татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх процесстоо хүчтэй оролцуулж байвал энд сууж байгаа дарга нар хардуулахгүй, муулуулахгүй байх магадлал ихсэнэ. Иргэний нийгэм бизнес эрхлэгчдийн байгууллагыг засаглалдаа түлхүү оролцуулья гэсэн социал демократ үзлийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна."

С.Ганбаатар УИХ-ын гишүүн

М.Оюунчимэг УИХ-ын гишүүн

"МАН-ын мөрийн хөтөлбөрт нийслэл, алслагдсан дүүргүүдийг эрчим хүчинд холбож, гудамж талбайг их бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт байгаа. Жишээлбэл Чингэлтэй дүүргийн 7-19 хороо нь хотын төвтэй маш ойр хэрнээ эрчим хүчний доголдолтой байна. Өнгөрсөн 4 жил тодорхой ажлууд хийгдэж, дэд төвүүд байгуулагдсан ч 46 мянган өрхийг хамарч байгаа. Гэтэл БЗД, СХД, Чингэлтэй гэсэн 70 орчим хувийг нь гэр хороолол эзэлдэг дүүргүүдэд дэд төвийг нэмж байгуулах, шугам сүлжээг татах, хангах шаардлагатай байна.”

“Зах хязгаарын аймаг, сумдын хөгжлийн анхаарах цаг болсон. Хот руу нүүх хөдөлгөөний бууруулж, зах хязгаарыг эзэнтэй болгоё гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа заавал хийх ёстой. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэх ажил их чухал байгаа юм. Говь-Алтай аймагт  цементийн үйлдвэр, Төмөр боловсруулах үйлдвэр, Хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах ёстой. Бүгд мөрийн хөтөлбөрт байгаа. Эдгээр үйлдвэрүүдийг байгуулахын тулд цахилгааны эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхээр Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Цахилгааны эх үүсвэрийг би болгосон цагт үйлдвэрлэл хөгжинө.”

Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн

ШИНЭ МЭДЭЭ