Эрүүл мэндийн Дэд сайд Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа
2020.09.07
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн Дэд сайд Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаагаар ахлуулсан ЭМЯ-ны ЭТГ-ын ЭТЧАБХ, ЭЗСХОГ-ын ХОХ, ЭҮТГ-ын ЭЭХҮХ, НЭМГ-аас оролцсон  баг НӨАГ-ын тусламж үйлчилгээний байдалтай танилцаа.

Дэд сайд энэ үеэр төрөхийн хүлээн авах, төрсний дараах тасаг, жирэмсний эмгэгийн  тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй уулзаж тусламж үйлчилгээний байдал хэвтэх үеийн орны хүлээгдэл, хүртээмж, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагын талаар асууж тодрууллаа.

Үйлчлүүлэгчид амаржих газрын тусламж үйлчилгээ сайн, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлага ч сайн байгаа талаар хэлээд харин тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр  ирэхэд орны хүрэлцээ үнэхээр бага байгааг хэлж байлаа.  

Дэд сайд дараа нь амаржих газрын удирдлага, тасгийн эрхлэгч, эмч нартай уулзаж тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Удирдлагууд эх, нялхсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд 90 гаруй жил болж буй тус амаржих газарт жилд дунджаар 12000 эх амарждаг, төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа, энэ үед  төрөхийн асуудлаар төр хувийн хэвшлийн ЭМБ-ын хамтын ажиллагаа маш чухал байгаа талаар дурьдлаа.

Тус амаржих газарт 2010 оноос хойш засварын ажил хийгдээгүй үүнд санхүүжилт хэрэгтэй байгаа, мөн жирэмсний хяналтыг сайжруулахад даатгалын тогтолцоотой холбож өгөх талаар санал хэллээ.
Дэд сайд ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга, НЭМГ-ын дарга нарт хугацаатай даалгавар өгч асуудлуудыг шийдвэрлэх талаар дараагийн долоо хоногт дахин уулзаж ярилцахаар товлолоо.

ШИНЭ МЭДЭЭ