Нийслэлийн “Амгалан” амаржих газар 2020-2025 оны “Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа
2020.11.06
Эрүүл мэнд

Нийслэлийн “Амгалан” амаржих газар 2020-2025 оны “Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа

Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, клиникийн профессор Ц.Батболд 2020-2025 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг 2020.11.05-ны өдөр Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны бүрэлдэхүүн, салбар, шатлалын байгууллагуудын удирдлагуудад танилцууллаа.

Нийслэлийн Амгалан амаржих газар нь Улаанбаатар хотын Баянзүрх болон Сүхбаатар дүүгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын бодлого, стратегийн хүрээнд эмчилгээний стандартын дагуу эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах чанарын бодлоготой ажиллаж  байна.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015-ыг стандартыг амжилттай нэвтрүүлэн чадавхижуулж ажилласаар байгаа билээ.

Тус амаржих газар нь 258 эмч, эмнэлгийн ажилтнуудтай, жилд 9000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж, эх барих ба эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслын практикт дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулаад байна.  

Амгалан амаржих газрын 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөрт стратегийн тэргүүлэх дараах чиглэлүүдийг тавьсан байна:
  • Хүний нөөцийн хөгжил
  • Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх
  • Эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх
  • Хамтран ажиллах эмнэлгийн тоог улам өргөжүүлж, амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх
  • Мэдээллийн нэгдсэн тогтолцоо, удирдлага
  • Санхүүгийн тогтвортой байдал
  • Олон улсын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ