2020.09.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Тариаланчаас хэрэглэгчдээ хүрэх боломжтой болголоо
УИХ-ын гишүүн Т.Аубакир тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Баян-Өлгий аймагт Хөдөө Аж Ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор Хүнс Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай хамт тойрогтоо ажиллалаа.
Аймгийнхаа Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлбэл цаашид олон өрх гэрийг орлоготой болгож, ажлын байр бий болгох, аймгийнхаа хүнсний дотоодын хэрэгцээг эрүүл хүнсээр хангаж, цаашдаа экспортлох бүрэн боломжтой юм.
Тариаланчид намрын улирал бол бүтэн зунжингаа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх улирал билээ. Хүнсний ногоочид ургацаа хураах, түүнийгээ худалдан борлуулах, ард иргэддээ хүргэх тал дээр дэд бүтэц, нөхцөл бололцоогүйгээс болж хураасан ургацаа шинээр нь хэрэглэгчдэд хүртэл хадгалж чаддаггүй хүндрэл үүсдэг.
Иймээс Баян-Өлгий аймгийн тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж тариаланчид болон хэрэглэгчдийг холбож өгөхөөр намрын ургацын үзэсгэлэн худалдааг Т.Аубакир гишүүн санаачлан, хүнсний ногоочдын борлуулалт хийх бололцоогоор нь хангаж өгчээ.