2020.10.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Т.Аубакир: Үндэсний цөөнхийн соёлыг дэмжих тухай ямар заалт, зохицуулалтууд орсон бэ?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн  асуулт Т.Аубакир асуулаа:
  1. Үндэсний цөөнхийн соёлыг дэмжих тухай ямар заалт, зохицуулалтууд орсон бэ? 

  2. Түүх соёлын хосгүй үнэт зүйлийг хилээр нэвтрүүлэх тухай журам батлуулах уу? Дахиад тэр соёлын хосгүй үнэт зүйлүүдийг гадагшаа үзэсгэлэнд гаргах уу?  Учир нь бага үнээр даатгаж гаргаад ямар нэг асуудал болвол эргээд Монгол улсад соёлын үнэт зүйл ирэхгүй. 

Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ