МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Энх-Амгалан: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хавсралтаас хасах саналтай байна

 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.10.01/ “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

ШИНЭ МЭДЭЭ