МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.08
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Зээлийн санхүүжилтийг хүн ардынхаа эрүүл мэнд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд голлон зарцуулаарай

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"Цар тахлын энэ үед бид тайвшрах хандлага ажиглагдаж байна. Тайвшрах болоогүй гэж бодож байна. Зарим улс оронд цар тахлын хоёр дахь үе, оргил үе эхэлж байна. Тэд өвчлөл, нас баралтын статистик тоо баримтуудаа ч эргэж харъя гэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүртэл энэ асуудлыг эргэж харъя гэж саяхан дүгнэсэн байсан. Тэгэхээр энэ аюул эрсдэлтэй бид нэлээд удаан хугацаанд зууралдах хандлагатай байна.

Харин энэ цар тахалтай үед зээлийн талаар ярьж байгаад талархаж байна. Цаашдаа ковид19-өөс ч аюултай ямар эрсдэл дэлхий нийтэд тэр дундаа манай улсад учрахыг хэн ч тааж хэлж чадахгүй. Тиймээс аюул эрсдэлийн эсрэг Монгол улсын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй. Энэ зээлийн хүрээнд цар тахлын аюулыг бууруулах, үүнтэй тэмцэх, хамгаалах, хүн ардынхаа эрүүл мэнд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ зээлийг ашиглах, тэр чиглэлд тодорхой хувийг нь оруулах бодлого байна уу?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Энэ зээлийн зориулалт нь төсвийн дэмжлэг. Өөрөөр хэлбэл төсвийн зардлыг санхүүжүүлэхэд бид үүнийг ашиглана. Цаашдаа бид эдийн засгийнхаа төрөлжүүлэлтийг нэмэгдүүлж, өөрсдөө орлогоо олдог, татвараа бүрэн гүйцэд авах талууд дээр онцгой анхаарч ажиллах учиртай. Яаж алийн болгон зээл гэж явах вэ гэдэг дээр бид хатуу ойлгож, мэдэж байгаа. Энэ чиглэл дээр эдийн засгийн бодлогоо зөв болгоод явж байгаа.

Сангийн сайдын хариултын дараа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн төсөлтэй холбоотой санал хэллээ.

Ганц цар тахал ч биш хүн ардынхаа эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн явж байгаа албадынхаа чадавхыг нэмэгдүүлэхэд энэ зээлийн тодорхой хувийг нь зарцуулах зарчмын санал гаргаж байна. Байнгын хорооны даргад санал хэлэхэд би энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалгая гэсэн хүсэлт тавьж байна.

ШИНЭ МЭДЭЭ