МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өглөө
2020.10.13
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо.

2016-2020 оны УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай төслийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү зээлийн ерөнхий хэлэлцээр бодит үр дүнгээ өгч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Онцгой байдлын удирдлагууд гал унтраах автомашинаа хүлээн авсан байна.

ШИНЭ МЭДЭЭ