МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа
2020.10.13
Орон нутгийн хөгжил

“Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа

Говь-Алтай аймгийн Алтай хотноо “Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийн барилгын нээлт боллоо.

Энэхүү төвийг улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Биг Монголиа билдинг” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан бол дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэн цаашид ч бодлогоор дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нээлтийн үеэр илэрхийлсэн юм.

Тус төв нь Биеийн тамир спортын газрын харьяанд үйл ажиллагаа явуулснаар орон нутагт усан спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжилд бодит нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аэробик, фитнес, биллъярд, теннисээр хичээллэх боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ