Үерийн улмаас орон гэргүй болсон 4 өрх шинэ сууцандаа орлоо
2020.10.26
Орон нутгийн хөгжил

Үерийн улмаас орон гэргүй болсон 4 өрх шинэ сууцандаа орлоо

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир өнгөрөгч 9 дүгээр сард тойрогтоо ажиллах үеэрээ Улаанхус суманд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзан, 4 айлын орон сууцны асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилсан. 

Эдгээр айлын орон байрууд ТИКА /Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/-ийн төслөөр 2021 оны эхний улиралд багтан ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан юм. 
Харин өнөөдөр /2020.10.24/ тэдгээр 4 айлын орон сууц хугацаанаасаа өмнө ашиглалтад орж, айл өрхүүдэд байрыг нь хүлээлгэж өгсөн байна. 

Мөн энэхүү төслийг цаг алдалгүй хурдан шуурхай шийдвэрлэж, амжилттай хэрэгжүүлсэн ТИКА-ийн хамт олон болон Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерт, санаачилга, зүрх сэтгэл гарган ажилласан УИХ-ын гишүүн Т.Аубакир нарт нутгийн иргэд, орон гэртэй болсон айл өрхүүд туйлаас талархаж байгаагаа илэрхийлсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ