МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол улс ашиг олж байгаа юу?

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа:

Гадна дотны дээд сургуулиас 570 албан хаагч боловсон хүчин төгсч ирнэ. Тэдний цалин хөлсөнд зориулагдсан 2.7 тэрбум төгрөг хасагдсан байна. Тэднийг ирэхэд төлөх цалин хөлсийг яаж зохицуулах вэ?

Төрийн аудитын хууль гарсан. Байгууллагууд хувийн компани оруулах эрх зүйн орчинтой байна гээд орж чадахгүй байсан. Харин одоо төрийн аудитын тухай хуулиар боломж нь нээгдсэн гэж үзэж байна. Нэг тэрбум төгрөгийн үнэтэй Ланд машин байдаг. Тэрбум төгрөгийн үнэтэй микро автобус байдаг. 130 гаруй сая төгрөгийн үнэтэй жорлонгийн суултуур байдаг. Эдгээр зүйлс дээр орж шалгасан уу? 

Дорнодын Тамсагбулаг нефьт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Гэтэл нефьт бүтээгдэхүүн гараад байдаг Монгол Улсад үр ашигаа өгч байна уу? Та бүхэн энэ дээр аудит хийсэн үү? Зардалаа хэт өсгөчихөөр ашиг байхгүй болдог гэж ярьж байна. Улс орны эдийн засагт хэрэгтэй онцгой асуудлууд дээр анхаарал тавьж байна уу?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ