МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.03
Хүний эрх

Б.Энх-Амгалан: ХЭҮК-ийн өмнөх гишүүдийн тайлантай танилцах нь зүйтэй гэж үзэж байна

Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН  Б.Энх-амгалан:

2013 оноос хойш зургаан жил томилогдсон хүмүүс нь ажиллаад явж байгаа. Эдгээр хүмүүсээс дараах асуултуудыг асууя:

  • Энэ хугацаанд хүний эрх яаж зөрчигдсөн бэ?
  • Ямар мэдээллүүд ХЭҮК-д ирсэн бэ?
  • Түүний мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ?
  • Тэр хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах талаар юу хийсэн бэ?

2013 онд томилогдсон хүмүүсийн хугацаа дууссанаас тэднийг энд байлцуулахгүйгээр шууд шинэ хүнийг томилж байгаа нь таалагдахгүй байна. Ямар хүний эрх зөрчигдөж, ямар өргөдлүүд ирсэн байгаа талаарх мэдээллийг өмнөх хүмүүсээс авмаар байна. 

Энэ ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг энд батлаад явбал өрөөсгөл болно. 

Түүний асуултанд ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ