МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;-ийг хэлэлцлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Байнгын хорооны саналыг дэмжихгүй байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах хууль батлуулсан. Гэтэл малчдын 20 хувь НДШ төлдөг учраас тэтгэврийн насыг таван насаар урагшлуулсан хуулийн үр дүнг малчид үзэж чадахгүй байгаа юм. Шимтгэлийн нөхөн төлүүлэх хууль нэг жилийн хугацаатай хэрэгжиж байгаа. Хэрэгжилтийг үзэхээр 10-хан хувьтай байдаг. Тийм учраас энэ хуулийн хэрэгжих хуулийг нэг жилээр сунгаад хэрэгжүүлье гэсэн саналтай байна.

Цалин, тогтмол орлогогүй, тэтгэвэр тэтгэмжид хамрагддаггүй 3 бүлэг хүмүүс байна. Тухайлбал, нийт ажиллагсдын 50 хувийг бүрдүүлж буй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг яаж дэмжих вэ. Мөн нийт өрхийн 50 орчим хувийг эзэлдэг хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаггүй өрх болон 40-60 насны ажилгүй, орлогогүй иргэдээ энэ цар тахлын үед яаж амьжиргааг нь дэмжих вэ гэдгийг тодорхой болгох шаардлага байгаа юм.

Хөдөө орон нутгийн оюутны 12 мянга орчим нь л дотуур байранд амьдардаг бөгөөд тэдэнд тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Харин үлдэж буй хамаатан садныдаа суудаг, хөлсний байр, хажуу өрөө түрээслэх зэргээр амьдардаг 125 мянган оюутанд хаанаас ямар дэмжлэг яаж үзүүлэх вэ?

ЕБС-ийн хичээл цаашид цахимаар үргэлжлэх үү, эсвэл улирлын амралтыг наашлуулах уу гэдгийг яаралтай шийдэх нь дотуур байранд суудаг малчдын хүүхдүүдтэй холбоотой асуудлыг шийдэхэд хэрэгтэй байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ