Баян-Өлгий аймаг Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордонтой болно
2020.11.23
Эдийн засаг, Худалдаа

Баян-Өлгий аймаг Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордонтой болно

2020 оны 11 дүгээр сарын 13-ны УИХ-ын нэгдсэн чуулганы онлайн хуралдаан болж Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн хуулийг баталлаа. Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл, орон нутагт хийгдэх ажлууд ийнхүү батлагдсантай холбогдуулан Баян-Өлгий аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулья. 

УИХ-ын гишүүн Т.Аубакир 2021 оны төсвийн тухай хуульд Баян-Өлгий аймагт хүүхдийн ордонтой болох асуудалд онцгойлон анхаарч төсөвт суулгууллаа. Улсын хэмжээнд зөвхөн Баян-Өлгий аймагт хүүхдийн ордон байдаггүй ба хүүхдийн ордонтой болсноор ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалах, хөгжүүлэхэд маш их хувь нэмэр болох юм гэдгийг тэрээр онцолж байсан.
2021 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт нийт 49 төсөл хэрэгжих ба хөрөнгө оруулалтын хэмжээ 40,072 тэрбум төгрөг байна.
Үүнд:

1. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ хэрэгжих хугацаа 2019-2022

2. Шилэн кабельд холбох, зураг, төсөв боловсруулах /Баян-Өлгий, Улаанхус сум, Хөххөтөл баг/ Хэрэгжих хугацаа 2021-2022

3. Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ Хэрэгжих хугацаа 2021-2022

4. Үерийн усны хамгаалалтын далан суваг /Баян-Өлгий, Өлгий сум/ хэрэгжих хугацаа 2020-2021

5. Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ Хэрэгжих хугацаа 2020-2021

6. Халуун усны барилга /Баян-Өлгий, Сагсай сум/ 2020-2021

7. Хот тохижилтын парк шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021-2022

8. Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум, Согоог баг/ 2020-2021

9. Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Буянт сум/ 2020-2021

10. Сургуулийн барилга, 640 суудал /Баян-Өлгий, Өлгий сум/ 2019-2021

11. Сургуулийн барилга, спорт заал, 240 суудал /Баян-Өлгий, Ногооннуур сум, Цагааннуур тосгон/ 2019-2021

12. Сургуулийн дотуур байрын барилга, 30 ор /Баян-Өлгий, Булган сум/ 2020-2021

13. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Бугат сум/ 2018-2021

14. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Цагааннуур тосгон/ 2020-2021

15. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/ 2020-2021

16. Цэцэрлэгийн барилга, 120 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2020 -2021

17. Цэцэрлэгийн барилга, 200 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2020- 2022

18. Цэцэрлэгийн барилга, 250 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2019 -2021

19. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Баяннуур сум, "Ак арал" баг/ 2020 -2021

20. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Улаанбайшинт боомт/ 2020- 2021

21. Цэцэрлэгийн барилга, 75 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум/ 2018- 2022

22. Сургуулийн спорт заалын барилга /Баян-Өлгий, Баяннуур сум, 1, 3, 5 дугаар баг/ 2021 -2022

23. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021- 2022/

24. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Булган сум, Сайхан баг/ 2021- 2022

25. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021- 2022

26. Сургуулийн барилга, спорт заал, 940 суудал /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021- 2023

27. Сургуулийн дотуур байрын барилгын их засвар /Баян-Өлгий, Толбо сум/ 2020 -2021

28. Сургуулийн хичээлийн А байр, биеийн тамирын заалын их засвар /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 2020- 2021

29. Ерөнхий боловсролын сургуулиудын компьютерийн лабораторийн тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Алтай, Булган, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Бугат, Алтанцөгц, Буянт, Толбо сум/ 2021- 2021

30. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 2020- 2022

31. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 2019- 2022

32. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 2019- 2022

33. Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/ 2020- 2021

34. Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий, Улаанхус сум/ 2020- 2022

35. Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 2.4 км /Баян-Өлгий, Ногооннуур сум/

36. Сумын төвийн хатуу хучилттай зам, 2 км /Баян-Өлгий, Сагсай сум/ 2019 -2021

37. Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 3.1 км /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021- 2022

38. Хатуугийн голын гүүрийн зураг, төсөв /Баян-Өлгий, Бугат сум/ 2021- 2021

39. Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021 -2022

40. Цахилгаан дамжуулах агаарын шугам, 0.4 кВт /Баян-Өлгий, Толбо сум/ 2020 -2021

41. Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 2019 -2023

42. Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ 2020- 2021

43. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл /Баян-Өлгий, Улаанхус сум/

44. Багийн эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Улаанхад баг/ 2021

45. Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021

46. Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сум/ 2021

47. Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн багаж, хэрэгсэл /Баян-Өлгий, Өлгий сум/ 2021

48. Сум дундын эмнэлгийн суурин эхо аппарат /Баян-Өлгий, Булган сум/ 2021 

49. Түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Буянт сум/ 2021

ШИНЭ МЭДЭЭ