МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Импортоор орж ирэх бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлт, ариутгалд хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх хуулийг дэмжиж байна. Энэ жил хэд хэдэн аймгуудад зуншлага муу байсан. Үүнээс болоод мал тарга тэвээрийг авч чадаагүй. Хүйтрээд ирэхээр туурайн зуд үүсэх нөхцөл байдал үүсч Дорнод, Сэлэнгээс өвс татаж байна. Газар дээрээ өвсний үнэ нэмэгдээд байдаг. Тэгэхээр хөрш зэргэлдээ орнуудаас өвс тэжээл бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа хорголжин тэжээл бэлтгэх хэрэгтэй. Үүнийг Нэмэгдсэн өртөгийн албан татвараас  чөлөөлөх нь зүйтэй. Цар тахлын үед хилээр яаж оруулж ирэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Цаг үеэ оруулж ирсэн асуудал оруулж байгааг дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ