2020.12.04
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Бие даасан хууль баталсан болохоор цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-
2021 оны төсвийг Засгийн газар зохицуулалт хийгээд үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломж байгаа.
-
Хуулиараа орон нутгийн иргэдийн хурлууд 2021 төслийг батлах хуулийн хугацаатай. Энэ хуулийн хугацаа болчихсон. Ихэнх ИТХ 2021 оныхоо хуулийг баталсан.
Ийм хоёр шалтгаанаар энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдгийг дэмжиж байна.